Л.Оюун-Эрдэнэ: С.Одонтуяа вакцинжуулалтад саад учруулж, Гаалийн байцаагчдыг дарамталсан

  • 0
  • 83
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 
 

title=

 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
 Вакцинжуулах ажлыг улстөржүүлсэн олон асуудал байсан. Энэ асуудалд нэлээд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол УИХ-ыни дэд дарга С.Одонтуяа, түүний гэр бүлийн хүн Г.Өлзийнбүрэн нар юм. Хэвлэл мэдээллийн зарим сэтгүүлч нартай холбогдон энэ асуудлыг ярьсан. Мөн гаалийн байцаагч нар руу утастаж, дарамталсан асуудал гарсан. Төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа хүн эрх мэдлээ урвуулан ашиглаж болохгүй гэдэг хатуу байр сууринаас энэ хүний нэр, гэр бүлийн хүнийг зарлачих нь зүйтэй байх гэж бодож байна. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад хандаж, шалгуулна. УИХ-ын дэд дарга хүн гаалийн байцаагч руу утасдаад гаалиар ийм бараа орж ирсэн үү? үгүй юү? гэдэг, эсвэл нөхөр нь шүүх хууль хяналтын байгууллагатай холбогдон Засгийн газрын явуулж байгаа үйл ажиллагааг гуйвуулах байдлаар зөвлөгөө өгч, санхүүжүүлэх нь ёс зүйд таарахгүй гэж үзэж байна. Энэ хувь хүний эрх чөлөө байж болно. Гэхдээ үүний цаана улс, Засгийн газрын асуудал яригдаж байна. Маш харамсмаар үйлдэл УИХ-ын дэд дарга болон түүний гэр бүлийн хүнээс гарсан. Би маш их харамсч байгаа. Цаашдаа ийм асуудал гарвал хэлээд явна. Энэ нь Л.Оюун-Эрдэнийн асуудал биш. Цар тахал, Монгол Улсын аюулгүй байдлын асуудал. Нэг ширхэг ч вакцин авчирч чадахгүй, үйлдвэрлэж чадахгүй байж битгий вакцин судлаач бол гэж хатуу анхааруулж хэлмээр байна гэсэн юм. 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх