Италийн Колизейд шал тавина

  • 0
  • 100
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

 

Италийн Засгийн газар Ромын эртний Колизейд шинэ шал тавих төлөвлөгөөг баталжээ. Ингэснээр аялагчид нэгэн цагт гладиаторуудын тулалдаж байсан талбайд зогсож үзэх боломжтой болох ажээ. Колизейд модон, хураагддаг шал тавих төслийг Соёлын сайд Дарио Франческини ням гарагт танилцуулжээ. Шалны загварыг Италийн Milan Ingegneria” инженерингийн компани гаргахаар болжээ. Ийнхүү шал тавих ажил 2023 онд дуусах төлөвтэй байна. 19 дүгээр зуунд археологичид гладиаторууд, амьтдын байрладаг байсан газар доогуурх хонгилын сүлжээг илрүүлэхийн тулд шалыг авсан учир 2000 жилийн түүхтэй энэхүү барилга одоогоор шалгүй байгаа юм. Д.Франческинийн мэдээлснээр, шал тавьснаар үзэгчид Колизейн гайхамшгийг төв хэсгээс нь харах боломж бүрдэх ажээ.




Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх