Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарын хэн нь Ерөнхийлөгчид нэр дэвшихийг СЕХ шийднэ

  • 0
  • 96
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

 

 

Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарын хэн нь Ерөнхийлөгчид нэр дэвшихийг СЕХ шийднэ

 

Хоёр даргатай АН өчигдөр мөн хоёр талд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодрууллаа. О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр тодруулсан байна. Тодруулбал, Дотоод сонгуулийн санал асуулгад УИХ-ын гишүүн Норовын Алтанхуяг 81.06% буюу нийт 43,994 хүний санал авч ялалт байгуулсныг тус намаас зарлав. Анх УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Д.Ганбат, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нар нэр дэвшихээ илэрхийлж, Дотоод сонгуулийн хороонд бүртгүүлээд байсан. Тэгвэл дөрвөн нэр дэвшигчийн нэг нь буюу Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өнөөдөр нэрээ татаж байгаагаа мэдэгдээд байв. 

Харин нөгөө талд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал, Л.Гүндалай, С.Эрдэнэ нар өрсөлдөж дотоод сонгуульд С.Эрдэнэ ялалт байгуулсан хэмээн зарлаад байна. 

Нэр дэвшихээ илэрхийлсэн горилогчдыг тус бүрийн дотоод сонгуулиар тодруулж, нэр дэвшигчийн материалыг СЕХ-нд хүргүүлэх юм. Харин СЕХ хоёр АН-аас нэр дэвшигчдийн чухам хэнийг нь бүртгэхээ шийднэ.

 

 

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх