Удаан хугацааны хөл хорио, цар тахлын хүнд үед орлого нь тасарч буй иргэдийн тоо өдөр ирэх бүрт нэмэгдсээр байна. Тэгвэл амьжиргааны эх үүсвэргүй болж буй иргэддээ нэн шаардлагатай хүнсний дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор Мөнх Тогтвортой Хөгжил Сан” ТББ, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгтэй хамтран Нэг айл-Нэг өдөр” хандивын аяныг эхлүүлжээ.
Тус аянг зохион байгуулагчдын зүгээс Цугларсан хандивыг Мөнх Тогтвортой Хөгжил Сан” ТББ, Улаан загалмай нийгэмлэгт тоо ёсоор нь хүлээлгэн өгч нэн шаардлагатай хүнсний тусламж хүргэх ба үр дүнгээ ил тодоор хариуцлагатайгаар тайлагнах болно. Санд цугларсан сүүлийн 1 төгрөг ч зорилтот бүлэгтээ хүрнэ” гэж мэдэгдлээ.
Та бүхнийг Монгол хүн бүрийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө дэмжлэг үзүүлж, тусламжын гараа сунгахыг уриалж байна.
Хандивын аянд нэгдэхийг хүсвэл доорхи дансанд хандив өргөөрэй.
Хандивын данс: 5111392393 Мөнх Тогтвортой Хөгжил Сан ТББ
Хамтдаа гэрэл түгээцгээе!