Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх шийдвэрээ цуцлахыг шаардлаа

  • 0
  • 87
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

title=

 

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон мэргэжил үйлдвэрлэлийн 14 холбоо хамтран нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлсэн шийдвэрээ цуцлах шаардлагыг Засгийн газар, УИХ-д хүргүүлж байгаагаа энэ сарын 6-нд мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр тус холбооноос НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцсэн тэмцлийн явц болон цаг үеийн бусад асуудлаар дахин мэдээлэл хийлээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хоёрдугаар сарын 1-нээс  цахим тэмцэл эхлүүлж, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл царцаах шаардлагатай гэж үзсэн. Энэ саналыг Ерөнхий сайд УИХ-д оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэдгийг мэдэгдсэн боловч хоёрдугаар сарын 25-нд гарсан шийдвэр хэрэгжихгүй өнөөдрийг хүрлээ.Тавдугаар сарын 1-нд хөдөлмөрчдийн эв санааны нэгдлээ илэрхийлдэг өдөр тохионо.

Энэ өдрөөс өмнө НДШ-ийг нэмсэн шийдвэрээ УИХ, Засгийн газар цуцалж, холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байна.Дэлхийн улс орнууд эв санааны нэгдлийн өдөр иргэд хөдөлмөрчдийнхөө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө дор бүрнээ хамтран ажилладаг. Энэ жишгийн дагуу цар тахлын үед хатуу шийдвэрээ цуцлахыг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо дахин сануулж, Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэд цар тахлын үеийн дүрмийн дагуу мэдэгдэл хүргэж өгөөд ирлээ гэв. 

src=https://mgl.gogo.mn/newsn/images/ck/2021/04/29/0m5ub5_178457719_4329864637098525_7340587911922075270_n_x974-114955-2045822160.jpeg

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх