ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн сувилагч өнгөрсөн шөнө өндрөөс унаж, амиа алдсан харамсалтай хэргийн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, тус эмнэлгийн сувилагч Д.Э нь халдварын бүсэд ажиллаж байхдаа эмнэлгийн зургаан давхрын цонхоор үсэрч, амиа алдсан юм.
Талийгаач эмэгтэй 1979 онд онд төрсөн бөгөөд 42 настай байжээ. Тэрээр Чингэлтэй дүүргийн ... дугаар хороонд 13 настай хүү, найман настай охины хамт амьдардаг байсан аж. Тэрээр хоёр хоногийн өмнө эмчилгээний багт орж, тусгаарлагдаад байжээ. Эх сурвалжийн хэлснээр Талийгаач эмэгтэй өчигдөр 00:00 цагийн үед цагийн тариагаа хийж, сувилагчийн постондоо байсан. Сэтгэл санаа нь хэвийн байх шиг харагдсан” хэмээсэн юм.