Өнөөдрөөс 18-аас дээш насны иргэдийг дархлаажуулж эхэлнэ

  • 0
  • 116
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Өнөөдрөөс 18-аас дээш насны иргэдийг дархлаажуулж эхэлнэ


Улаанбаатар хотод коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг суурин 120 цэг, мөн явуулын автобусаар хийж буй. Өчигдрийн байдлаар давтан тун хийлгэх болон 45-аас дээш насны иргэдийг вакцинд хамруулж байгаа. Тэгвэл өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-наас 18-аас дээш насны иргэдийг ВероЦелл вакцины эхний тунд хамруулахаар боллоо. Мөн давтан тун хийлгэх иргэд ч хуваарийн дагуу вакциндаа хамрагдана.
 
АстраЗенека болон ВероЦелл вакцины II тун хийлгэх иргэдийг хэзээ, аль цэгт хамрагдахыг харьяалах хороо, дүүргээс холбогдож мэдээлэх тул та тухайн хугацаанд вакциндаа хамрагдаарай. Гадаадын харьяат иргэн гадаад пасспортоо авчран, оршин суудаг хаягийнхаа дагуу ойролцоох цэгтээ очин, дархлаажуулалтын II тунд хамрагдах боломжтой.
 
Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршил, иргэдийг тээвэрлэх автобусны маршрутыг гар утаснаасаа харах боломжтой. Та arcg.is/1zaHya хаягаар дэлгэрэнгүй мэдээлэл­­­­­ авна уу.
 
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх