Делигийн иргэн Нитиш Кумар ээжийнхээ цогцсыг гэртээ хоёр хоног хадгалжээ. Цогцос хадгалах газрууд дүүрсэн, зарим нь түлэх модгүй болсон тул тэрээр арга буюу гэртээ хадгалсан байна. Тус хотод олон тооны иргэн ковидийн улмаас нас барсаар байгаа тул тэднийг машины зогсоолд нэг дор чандарлаж байна.
Өнгөрсөн пүрэв гарагт Энэтхэгт 314 835 хүн халдвар авчээ. Тус улсад халдварын хоёр дахь давлагаа үргэлжилж, угаас муу эрүүл мэндийн тогтолцоог нь ганхуулж байна. Нийслэл Делид эмнэлгүүдийн хүчил төрөгчийн хангамж саатан, өдөрт 26 мянган оршин суугч шинээр халдвар авч, 306 хүн нас баржээ.
"Өмнө нь хэн ч ийм дүр зургийг харж байгаагүй. Халдварын улмаас нас барсан хүмүүсийн дунд бага насны хүүхдүүд, дөнгөж гэрлэсэн хосууд байна. Тэднийг харахад маш хэцүү байдаг” хэмээн эмч нар ярьжээ.
Делид халдварын эхний давлагаагаар буюу өнгөрсөн оны өдийд өдөрт 8-10 хүнийг чандарладаг байжээ.
Кумарын ээж арав хоногийн өмнө халдвар авснаа мэдсэн ч түүнд эмнэлгийн ор олдоогүй байна. Кумар "Засгийн газар юу ч хийхгүй байна. Чи л гэр бүлээ аварч чадна. Зөвхөн өөртөө найдах цаг ирлээ” гэсэн байна
.