Европын холбоо АстраЗенека компанийн асуудлаар шүүхэд хандахаар болжээ

  • 0
  • 125
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Евро комисс Их Британи, Шведийн хамтарсан АстраЗенека компанийн асуудлаар шүүхэд хандахаар болжээ. Учир нь тус компани коронавирусний эсрэг вакцины нийлүүлэлтээ тасалдуулсан гэж үзэж байгаа талаар Ирландын Эрүүл мэндийн сайд Стефен Доннели парламентад үг хэлэхдээ мэдэгджээ.

 

"Дөрөв, тав, зургаадугаар сард вакцин нийлүүлэх гэрээний заалтаа зөрчсөн АстраЗенека компанийн асуудлаар Евро комисс шүүхэд хандахаар болсон. Ирландыг би энэ хэргийн оролцогчдын нэгээр бүртгүүлсэн” гэжээ.

Харин Евро комиссын төлөөлөгчдөөс энэ талаар сэтгүүлчид тодруулга авах гэсэн боловч тодорхой хариулт өгөөгүй байна. Тус компанийг гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа асуудалд хэрхэн хандаж байгаа талаар сэтгүүлчид асуухад "боломжит бүх хувилбарыг харж байна” хэмээн хариулжээ.

Эхний улиралд АстраЗенека Еврокомисст 120 сая тун вакцин  нийлүүлэх ёстой байснаас 40 саяыг нийлүүлсэн байна.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх