АН-ын Ц.Туваан 150 мянган долларын “лобби” гэрээ байгуулсан уу?

  • 0
  • 98
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

 

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн. Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь Үндсэн хуультай зөрчилдөх учир дахин нэр дэвших боломжгүй дүгнэлт гаргасан билээ. Холбогдох байнгын хороодоор уг дүгнэлтийг хэлэлцээд хүлээн авах нь зүйтэй гэж үзээд байгаа юм.  УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ц.Мөнх-Оргил АН-ын Ц.Тувааныг АНУ-ын лобби  нөлөөллийн бүлэгтэй  50 мянган ам.долларын гэрээ байгуулсан талаар онцолсон.

Түүнчлэн гэрээн дээрх хүчинтэй хугацаа нь 4-р сарын 19-нөөс 6-р сарын 15-ныг дуустал буюу Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль дуусгавар болох өдөртэй давхцаж байгаа нь цахим орчинд тарж ихээхэн шүүмжлэл дагуулаад байна.

Тухайн гэрээний талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил гишүүн чуулганы үеэр Ц.Туваанаас асуусан ч "АН-д 50 мянган доллар байтугай 50 ам.доллар ч байхгүй” гэдгийг хэлж байсан.

Тухайн гэрээнд гэрээ байгуулсан АНУ-ын компани Ц.Туваан, О.Цогтгэрэл нарын АН-ын зөвлөх үйлчилгээ үзүүлсний төлбөр 50 мянган доллар, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг худалдаж авахаар 100 мянган долларыг төлбөрийн гэрээнд тусгаж, талууд гэрээнд гарын үсэг зурсан баримт байгаа юм.

 May be an image of ‎text that says '‎Received by NSD/FARA Registration Unit 04/19/2021 10:02:19PM Received by NSD/FARA Registration Unit 04/19/2021 10:02:19 PM Each Party is signing this Agreement as of the Effective Date. Democratic Party of Mongolia By: Tuvaan Seveendorj كس sevee Ulaanbaatar, Mongolia DCI Group AZ, L.L.C. By: Douglas M. Goodyear Chief Executive Officer 1828 L Street, NW Suite 400 Washington, DC 20036‎'‎

Гэхдээ гадны лобби компаниудын хувьд зөвхөн зөвлөх үйлчилгээ үзүүлснийхээ төлөө энэ хэмжээний төлбөр авдаг аж. Өөрөөр хэлбэл тухайн компани шаардлагатай тохиолдолд нэмэлт үйлчилгээ үзүүлсэн бол үүн дээрээ нэмэлт их хэмжээний нөхөн төлбөр нэмэмжилдэг аж. Тэгэхээр үнэхээр АН гадны зөвлөх компанитай гэрээ байгуулсан тохиолдолд 150 мянган ам.доллараар ч зогсохгүй үүнээс өндөр өртөг гарч болох гэнэ.

No photo description available.

May be an image of text that says 'efile.fara.gov Received oy NSD/FARA Registration Unit 04/19/2021 10:02:19PM PM Client Services Agreement Agreement (hereinafter


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх