Ухаангүй ноёдын урагшгүй албатын гай

  • 0
  • 84
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Зуун айлд орчимд чадахаа мэдэхгүй байж хийж чадна гэдэг хүмүүс байдаг. Мэдээж бүгд биш л дээ. Жинхэнэ би чадна”-тай таарвал барилгын засал будаа. Баллаад л тавина. Төрд ажиллаж байгаа зарим нөхдийн үйлдэл тэдэнтэй агаар нэг бус уу.  Ямар ч чадваргүй, эцэг эхийн нөлөөгөөр шургалсан, цүнх баригч, поп нөхөд төрд олширчээ. Эдгээр ухаангүй ноёдын урагшгүй албатын гай нь их юм даа, харамсалтай.

 Дотооддоо халдвар гараагүй байхад хөл хорио тавьж байхан дөвжигнөсөн. Тэгснээ халдвар гарангуут хөл хорихгүй, эдийн засгаа бодно  ч гэх шиг. 48 цагийн дотор гэхэд л хөл хорино, хорихгүй, хорино, хорихгүй гэж иргэдээрээ наадах юм. Бүр болоогүй хөл хорихын урд өдөр 300 мянгаа тараагаад бужигнуулчих юм. Үүний гай ойрын өдрүүдэд 1000 гаран халдвар гарч байгаа биз дээ. Энэчлэн мэргэжлийн бус хүмүүс гажиг шийдвэр гаргасаар өдгөө туйлдлаа. Дэлхий нийт вакцин, эм гарангуут бодлог, менежмэнтээ өөрчилж, дархлаагаа сайжруулах ажлыг эрчимжүүлж байхад манайхан яаж байна гээч. Вакцинаа зогсоогоод хөл хорио тогтоолоо. Вакцингүй үеийн арга хэмжээг вакцин гарчихаад байхад хийгээд байгаа нь хачирхалтай юм шүү. Вакцинтай уялдуулсан менежмэнт хийх хэрэгтэй. Шинжлэх ухааны үндэслэлтэй ажиллана гэсэн үг л дээ. Даанч тэгсэнгүй.

Бас болоогүй ээ. Вакцины асуудлаар Элчин сайдтай сангийн сайд нь уулзаж ч байх шиг. Гадаад харилцааны сайд нь хааччихсан юм бэ. Итгэдэггүй юм уу, эсвэл эмэгтэй болохоор нь дорд үзээд байгаа юм уу.

Оюутолгойн хэлэлцээрийг Хууль зүйн сайдаар ахлуулсан хэсэг нөхөд хийнэ гэчив үү. Уул уурхайн яамныхан хааччихсан юм бэ. Уул уурхайг ашиглаж попорохоос өөрийг мэдэхгүй тэр нөхдөөс юу гарах вэ. Дараа нь хариуцлага хүлээх үү.

Халдварт өвчнөөр нэг өдөрт 20 мянга гаруй хүн өвчилж, 40 гаруй хүн нас барж,  сдортын зааланд ор бэлтгэж байхад зам  засна гэнээ. Тэгээд бас данхаар шүү. Ичмээр.  Технологи хөгжөөд хэдэн арван жил болж байна шү дээ.

Бодлого нь хоорондоо зөрчилтэй, уялдаа холбоогүйн шинж юм даа.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх