Татварын хөнгөлөлт эдлэх, илүү төлөлтөө буцаан авах хүсэлтийг хүлээн авч байна

  • 0
  • 78
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 


Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22, 28 дугаар зүйлд заасны дагуу татвар төлөгч аж ахуйн нэгжүүд нь татварын хөнгөлөлтөө эдлэх, илүү төлөлтөө буцаан авах  эрхтэй байдаг. Монголын татварын алба нь 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ныг дуустал цахим татварын системээр буцаан олгох хүсэлтийг хүлээн авах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.Хэрвээ таны борлуулалтын орлого 300 саяас 1.5 тэрбум төгрөг, Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангадаг, газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг,  татвараа хуулийн хугацаандаа төлсөн бол илүү үлдэгдлээ буцаан авах хүсэлтээ цахимаар илгээн, хуулийн дагуу хөнгөлөлтдөө хамрагдах боломжтой.

НИЙСЛЭЛИЙН ТАТВАРЫН ГАЗАР

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх