Л.Баттөр: Хүүхдүүд шинж тэмдэггүй халдвар тараагч болж байна

  • 0
  • 73
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Л.Баттөр: Хүүхдүүд шинж тэмдэггүй халдвар тараагч болж байна


 

Сүүлийн өдрүүдэд хүүхэд халдвар авах тохиолдол эрс нэмэгдэж байгааг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Дулааны улирал ирсэнтэй холбогдуулан хүүхдүүд тоглоомын талбайд бөөгнөрч тоглох нь элбэгшиж буй. Харин энэ бөөгнөрөл халдвар тараах эрсдэл үүсгэж байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр мэдээлж байна. Тэрбээр "Аав, ээж нар нь гэртээ халдвар авч ирж байсан бол одоо хүүхдүүд халдвар тараах эх үүсвэр болж байна. Тоглоомын талбай дүүрэн хүүхдүүд.  Бага насныхан буюу 17-оос доош насныхан шинж тэмдэггүй халдвар тараагч болж байна. Халдвар авсан хүмүүсийн 1/5 хүүхдүүд" хэмээн цахим хуудсанаа бичжээ. 

 

Тиймээс хатуу хөл хорионы дэглэмийг сахиж, хүүхдэдээ анхаарал хяналт тавихыг эцэг эхчүүдэд анхааруулж байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх