ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Энэ сарын 15-16нд шилжих шөнө зүүн аймгуудын нутгаар цаг агаар эрс муудаж, салхины хурд ширүүсч, хүчтэй цасан шуурга шуурчээ. Хүчтэй цасан шуургын улмаас Эрдэнэцагаан сумын I, III-Р багийн нийт 16 өрхийн 1146 толгой бод мал улсын хилд тулсныг хилийн 0146-р ангийн хилчид илрүүлэн, эздэд нь хүлээлгэн өглөө. Ийнхүү иргэдэд учирч болох нэг тэрбум гаруй төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.
Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар