ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан иргэнийг саатуулахад цагдаагийн алба хаагчийн биед халдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, СБД-ийн Гоодойн аманд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны 19.00 цаг орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөнд оролцсон эмэгтэйг зогсооход цагдаагийн ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, нүүр, толгой тус газар нь цохижээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
tsahiur.mn