ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан энэ сарын 10-наас 25-ны өдрийн 06.00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоосон. Энэ хугацаанд Гадаадын иргэн, харьяатын газраас үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад дараах үйлчилгээг цахимаар үзүүлж байна.
Үүнд:
1. А, Т, O, В ангиллын визийн зөвшөөрлийн хүсэлт
2. Түр ирэгчийн визийн сунгалт
3. Бүх ангиллын оршин суух зөвшөөрлийн сунгалтын үйлчилгээг www.evisa.mn цахим сайтаар үзүүлнэ.
Үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг Гадаадын иргэн, харьяатын газрын албан ёсны цахим хуудас болон http://mn.immigration.gov.mn/ сайтын Онлайн туслах”-аар авах боломжтой. Иргэн бүр хариуцлагатай байж, хамтын зүтгэлээр даван гарцгаая.
ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР