Бусдын амь насыг хохироон зэвсэглэн оргосон хугацаат цэргийн 2 албан хаагчийг саатууллаа.

  • 0
  • 78
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Говь-Алтай аймгийн Алтай суман дахь хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарт үүрэг гүйцэтгэж байх үедээ бусдын амь насыг хохироон зэвсэглэн оргосон хугацаат цэргийн 2 албан хаагчийг өнөөдөр 10 цагийн орчимд Алтай сумаас 50 гаруй км-ын зайд байрлах Зөөлөн богд уулнаас саатууллаа. Эрлийн ажиллагаанд цагдаа, тагнуулын байгууллага, орон нутгийн удирдлага болон хугацаат цэргийн албан хаагчдын ар гэр хамтран ажилласны үр дүнд осол эрсдэлгүйгээр саатуулаад байна. Хугацаат цэргийн алба хаагчдын биеийн байдал хэвийн байна. Хэргийг орон нутгийн цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж эхэллээ. Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Д.Энхтайван

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх