ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр PCR шинжилгээний цаг авсан иргэдийг тал нь л цагтаа очиж, үйлчлүүлж байгааг хэллээ.
Тэрбээр Байгууллагууд PCR шинжилгээг нэхдэг асуудлыг ерөнхийдөө болиулсан.
Гэсэн ч одоо шинжилгээ нэхэж байгаа асуудал буурахгүй байгаа нь ойрын хавьтлуудыг заавал шинжилгээ хийлгэхийг шаардаж байгаатай холбоотой.
Тодруулбал, хүн амын дунд халдвар өргөн тархсан үед хаа сайгүй албан байгууллагууд дээр батлагдсан тохиолдол илэрч байна. Тэр хэрээр ойрын хавьтал болсон хүмүүсийг заавал шинжилгээ өгөөд сөрөг гарвал ажлаа үргэлжлүүлэх шаардлага тавьж байгаа. Энэ нь нэг талаараа зүй ёсны хэрэг.
Түүнээс гадна, 14-21 хоногийн хиймэл ачааллын улмаас ийнхүү цаг олдохгүй байдал үүсэж буй.
Сорьц авах цэгүүдэд нийт цаг авсан хүмүүсийн 50-60 хувь нь л үйлчлүүлж байна. Харин үлдсэн 40 хувь нь 7, 14 хоногийн өмнө цаг авчхаад авсан цагтаа очихгүй байгаа хэрэг” гэв.
Гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдийн үүдийг хууль хяналтынхан өдөржин сахиж суухгүй”
Мөн Ойрын хавьтал болсон хүмүүсийг гуравдугаар сарын 12-ноос эхлэн гэрээр тусгаарлаж эхэлсэн. Тэдгээр иргэдэд НЭМГ болон дүүрэг, өрхийн эмнэлэг, хорооны ажилтнууд хяналт тавьж буй.
Мэдээж хууль хяналтынхан өдөржин үүдийг нь сахиж суугаад байж чадахгүй. Энэ бол хувь хүмүүсийн ухамсартай холбоотой зүйл тул иргэд өөрсдөө хариуцлагатай байхыг хүсэж байна.
Магадгүй өөрөө шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрээр өвчилсөн байж болох ч бусдад халдаавал тэр хүн маш хүндээр өвчлөх эрсдэлтэй” гэдгийг нэмж хэллээ.