ЗХЖШ: Хэрэг гарсны дараа албан тушаалтанд заавал хариуцлага тооцдог

  • 0
  • 85
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Хүний эрхийн Үндэсний Комиссоос цэргийн анги, байгууллагад хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг таслан зогсоох чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллахыг шаардаж, 2021 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Зэвсэгт Хүчний Жанжин Штабт Шаардлага, Хил хамгаалах ерөнхий газарт Зөвлөмж хүргүүлжээ.

Энэ талаар ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид Гомдол, мэдээллийг үр дүнтэй шийдвэрлэдэг болгох шаардлага хүргүүлсэн. Цэргүүд гомдол санал өгдөг ч тэр нь эргээд өөр дээр нь дарамт болж ирдэг байж болзошгүй. Нэг тодорхой үйл явдал болохоор араас нь явдаг хэвшил тогтоод байна. Тогтолцоог шинэчлэх хэрэгтэй. ЗХЖШ-аас орчин үеийн залуусын зан араншин хандлага өөрчлөгдөж байгаа тул тогтолцоог шинэчилнэ гэсэн мэдээлэл өгсөн. Төрийн байгууллагууд бүгд хүний эрхийг хамгаалах үүрэгтэй. Тэдгээр байгууллагууд чиг үүргийнхээ дагуу хамгаалж чадаж байгаа эсэхийг байнга сануулж байх хэрэгтэй. Цэргийн дүрэм журам, сургалтын хөтөлбөрт мониторинг хийх санал хүргүүлсэн” гэж ярилаа.

Харин Зэвсэгт хүчний жанжин штабаас Анги нэгтгэлүүдэд камер тавих ажлыг судалж байна. Хэрэг гарсны дараа хэн нэгэн албан тушаалтанд хариуцлага тооцох ажил орхигддоггүй. Гэхдээ энэ үр дүнтэй арга биш. Боломжит байдлаар далд байгаа зүйлийг ил гаргахаар ажиллаж байна” гэсэн тайлбарыг өнөөдөр өглөө.

Шаардлагад:

1.Хүний эрхийн сургагч багш нарын үйл ажиллагааг эрчимжүүлж, офицер, ахлагчийн бүрэлдэхүүн, хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчдад хүний эрхийн мэдлэг олгох, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг цэргийн анги, байгууллагуудад үе шаттай зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;
2. Цэргийн алба хаагчдын дүрмийн бус харьцааг илрүүлэх, гомдол, мэдээллийг хүлээн авах, шалгах, нууцыг чанд хадгалах, гомдол, мэдээлэл гаргагчийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр холбогдох дүрэм, журмыг батлан мөрдүүлэх, энэ талаар нийт бүрэлдэхүүнд танилцуулах;
3. Хүний эрхийн зөрчил, хүнлэг бус харьцааг ямар ч тохиолдолд нуун далдалж, өөгшүүлэн дэмжиж, захирах, захирагдах ёсны үзэл санааны дор зөвтгөж болохгүй бөгөөд цэргийн анги салбарын удирдлагын болоод дотоод хяналтын үйл ажиллагааг сайжруулах, хүний эрхийн зөрчил илэрсэн тохиолдолд тухай бүр хуульд заасан үндэслэл журмын дагуу хариуцлага тооцож, хууль хяналтын байгууллагад асуудлыг шилжүүлэн шалгуулдаг байхыг тусгажээ.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх