"Хууль"-гүй АН-ын дүрэмгүй тоглолт хэрээс хэтрэв

  • 0
  • 76
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 
 

 

Хуулийг уландаа гишгэсэн АН-ынхны үйлдэл хэрээс хэтэрлээ. Цаасан” болон цахим” гэх тодотголтой хоёр даргатай болсон тэд амралтын өдрүүдэд хэрүүл тэмцлээ үргэлжлүүлж, УОК-оос гаргасан дүрэм журмыг зөрчсөнөөс гадна дотоодын толхилцооноо улам гүнзгийрүүлэв. Тодруулбал, Ц.Тувааны талаас АН-ын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг батламжлах ээлжит бус их хурал гэгчийг өнгөрсөн бямба гарагийн өглөө Дүнжингарав худалдааны төвийн гадна талбайд зохион байгуулснаас гадна УОК-оос гаргасан таваас дээш хүн цугларсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх шийдвэр, журмыг зөрчсөн байна. Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүний оролцоотойгоор зохион байгуулсан гэх ээлжит бус их хуралд оролцсон хүмүүст мөнгө тарааж ирц бүрдүүлсэн, улмаар хуралд ирсэн цөөнгүй хүнээс коронавирусийн халдвар илэрсэн гэх мэдээлэл хүртэл гарч байгаа юм. Ийнхүү коронавирусийн халдварын тоо огцом нэмэгдэн, улсын хэмжээнд хөл хорионы дэглэм мөрдөж байхад АН-ынхан хууль, тогтоомжийг ийнхүү үл тоож, намын дарга батламжпах арга хэмжээ гэгчийг амралтын өдрүүдээр хийсэн нь зохион байгуулалттайгаас гадна АН-ыг хүчээр ч болов авах гэсэн хүмүүсийн улайрсан явдал гэж намынх нь зарим хүн дүгнэсэн.
 
Тийм ч учраас АН-ын олонхийг бүрдүүлж байгаа талынхан эсэргүүцлээ хүчтэй илэрхийлж эхэлсэн бөгөөд хууль бусаар хурал зохион байгуулж, даргаа батламжилсан гэж үзээд Улсын дээд шүүхэд хандахаар болжээ. Энэ тухайд АН-ын Албан ёсны тамга тэмдэгтэй” хэмээн өөрийгөө тодорхойлсон С.Эрдэнэ дарга АН нэг л нам, хоёр нам гэсэн ойлголт байхгүй. Дүнжингарав”-ын гадаа зохион байгуулсан ээлжит бус их хурал хүчин төгөлдөр биш. Хуулийн хариуцлага тооцох ёстой. Тэр хуралд 600 гаруй хүн оролцсоноос 200 орчим хүн нь намын төлөөлөгч байсан. Үлдсэн хүмүүс нь ТЭСО” корпорацийн хүмүүс гэх мэдээлэл байна. Улсын бүртгэлд бүртгэлтэй, Улсын дээд шүүхийн тогтоолтой, хууль ёсны эрх бүхий намын явуулсан дотоод сонгуулиар сонгогчдоос хамтын олон санал авсан М.Тулгат АН-ын шинэ даргаар сонгогдсон.
 
Дүрмийн бус үйлдэл гаргаж, хууль бус сонгууль зохион байгуулж, ээлжит бус их хурлыг зохион байгуулсан хүмүүст намын үндсэн дүрмийн дагуу болон бусад холбогдох хуулийн хариуцлага тооцно” хэмээн мэдэгдсэн. Харин АН-ын жирийн гишүүдийн зүгээс цаасан” даргыг ямар ч үнээр хамаагүй ёсчлон батламжлахаар улайрсан энэхүү үйлдэл нь АН-д гавьяа бус гай авчирна гэж үзэж байна.
 
Ээлжит бус хурлын өмнө буюу Баасан гарагийн орой МҮЭ-ийн Соёлын ордонд Үндэсний бодлогын хорооны 60 гаруйхан гишүүний оролцоотойгоор зохион байгуулсан хуралд орон нутгаас 800 гаруй төлөөлөгч, ҮБХ-ны 300 гаруй гишүүн оролцсон хэмээн тамгагүй дарга Ц.Туваан танилцуулсан нь олон хүнийг бухимдуулаад байгаа аж. Тэдний хэлж буйгаар тус хуралд Ерөнхийлөгчийн талын цөөн хүн байсан бөгөөд АН-ын жирийн гишүүд гэх хүн бараг байхгүй байжээ. Хурал зохион байгуулахтай холбоотой бас нэг ноцтой байдал үүссэн нь хуралд оролцсон хөдөө орон нутгийн төлөөлөл гэх гишүүдийг өдрөөр хөлсөлж мөнгийг нь хурлын дараа өгнө гэсэн яриа тэдний дунд гарчээ. Тиймээс мөнгөө авах гэсэн хүмүүс хорио цээрийн дэглэмийг умартан хуралд ирж сандлын тоо бөглөсөн гэдгийг ч хэлэх хүн цөөнгүй байна. Ийнхүү цаасан дарга батламжлах ажиллагаа хууль зүйн талаасаа баахан балаг дагуулсан бол УОК-ын зүгээс харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад шаардлага хүргүүлэн тус хурлыгтараасан юм. Дүрэм, журам зөрчиж олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулсан учраас хуулийн дагуу хариуцлага тооцох арга хэмжээ авах бөгөөд АН-ын өмгөөлөгч, хуульч Ц.Баяртогтоход албан шаардлага хүргүүлсэн гэдгийг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээлсэн.
 
УОК: ХУРАЛ, ЦУГЛААН ХИЙХ ЗӨВШӨӨРӨЛ ХҮССЭН АЛБАН ЁСНЫ ХҮСЭЛТ ИРҮҮЛЭЭГҮЙ, ХУУЛЬ, ТОГТООМЖ ЗӨРЧСӨН
 
Халдварын тархалт хэдэн зууд хүрсэн, хүндээр өвдсөн хүмүүсийн тоо анхаарал татах хэмжээнд хүрсэн ноцтой үед АН-ынхан үлгэр дууриал үзүүлж, олон нийтийг халдвараас хамгаалахад уриалан дуудах ёстой байтал хууль, журмыг хэрхэн үл тоож болохыг биечлэн харуулсан нь нэгэн цагт засгийн эрх барьж явсан намын хувьд харамсалтай бөгөөд хариуцлагагүй үйлдэл болсон юм. Нэг нь нийтийн төлөө гэх ёс зүйг жирийн иргэнээс авахуулаад эрх мэдэл, албан тушаалтай хэн бүхнээс нэхэж буй цаг үед АН-ынхан ийнхүү бурууд манлайлсанд харамсах хүн олон байна. Олон нийтийн итгэлийг алдаад удсан тэд Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль дөхсөн энэ үед ямар хэмжээний сэтгэхүй, хандлагатай дарга нартайгаа ийнхүү харуулж орхив. Үндсэндээ АН-ынхан хуулийг дагаж мөрдөхгүйгээ зарлаж, дүрмийн бусаар тоглож эхэлсний тод жишээ нь энэ болов. УОК-ын зүгээс АН-ынхны гаргасан энэхүү үйлдлийн дагуу мэдэгдэл гаргасан юм. Тодруулбал, Засгийн газрын 2021 оны 78 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдпын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгаад байна. Энэ хүрээнд УОК-ын шийдвэрээр 2021 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 06.00 цаг хүртэлх хугацаанд нийслэлд халдварын Улбар шар” түвшинд шилжүүлэх, УОК- ын 01 дүгээр тогтоолд заасны дагуу коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг бууруулах зорилгоор иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг халдварын эсрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм.
 
Гэтэл нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Дүнжингарав” худалдааны төвийн автомашины зогсоолын талбайд АН-ын ээлжит бус их хурал зохион байгуулж, 250-300 иргэнийг нэг дор цуглуулсан олон нийтийн арга хэмжээг зохион байгуулсан байна. Арга хэмжээг УОК-ын Шуурхай штаб, нийслэл, дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабуудаас хурал, цуглаан хийх зөвшөөрөл хүссэн албан ёсны хүсэлт ирүүлээгүй бөгөөд тус арга хэмжээг зөвшөөрөлгүйгээр хууль, тогтоомжийг зөрчсөн учраас Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын алба хаагчид 12.00 цагийн орчим албадан тараасан. Хууль, тогтоомж зөрчиж явуулсан тус арга хэмжээг зохион байгуулсан хүмүүсийг хуулийн байгууллагад шалгуулж шаардлагатай бусад халдвар хамгааллын арга хэмжээг цаашид авч ажиллана” хэмээн мэдэгдлээ.
 
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх