ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авахаар төлөвлөсөн.
Энэ дагуу өчигдөр буюу дөрөвдүгээр сарын нэгэнд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 19:30 цагт Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр нийт 156 иргэн ирсэн бөгөөд иргэдийг Кемпински”, Туушин”, Зүчи”, Кентавр”, Мөнххустай” зочид буудалд тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.