БНСУ-д вакцины паспорт бий болно

  • 0
  • 124
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

БНСУ-д вакцины паспорт бий болно

 

БНСУ-д иргэд коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамрагдсан  байдлыг ухаалаг гар утасны хавсралтаар дамжуулан баталгаажуулах цахим системийг энэ сард танилцуулах аж.

Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Чон Се Гюн "Иргэд вакцины паспорт буюу ногоон картын тусламжтайгаар хэвийн байдалдаа эргэн орох боломж бүрдэнэ. Засгийн газар энэхүү системийг хөгжүүлж, энэ сард танилцуулахаар төлөвлөж байна” хэмээн мэдэгджээ.

БНСУ-д вакцинжуулалт өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд эхэлж, нийт 850 мянга гаруй хүн вакцин хийлгэжээ. Тус улс ирэх зургаадугаар сар гэхэд 12 сая хүнийг дархлаажуулах, сүргийн дархлаа тогтоох төлөвлөгөөтэй байна.

БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн хувьд энэ сарын 1-ний байдлаар 3549 иргэн нутаг буцах хүсэлтээ бүртгүүлжээ. Өргөдөл гаргасан иргэдийн 15 буюу 0.4 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/, 120 буюу 3.2 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/, 14 буюу 0.4 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/, 14 буюу 0.3 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/, 1 буюу 0.1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/, үлдсэн 3743 буюу 94.6 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх