ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнүүдийн нэг Тбилисийн их дуулга Гүрж улсын нийслэлд болж өндөрлөлөө.
Тус тэмцээнээс Монголын шигшээ баг хоёр алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилттайгаар гуравдугаар байранд орсон байна.
Манай улсаас нэг мөнгөн медалиар илүү Канадын шигшээ баг хоёрт орсон бол хоёр алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медальтай Гүржийн шигшээ баг нутагтаа тэргүүллээ.
Нийт 80 улсын 441 тамирчин оролцсон тус тэмцээнд Монголын шигшээ багийн 12 жүдоч оролцсон юм.
Эх сурвалж: Eagle.mn