© Монгол Коммент Copyright
Эрүүл мэндийн яамнаас Ковид19 халдварт өвчний талаар мэдээлэл өглөө.
Сүүлийн 24 цагийн байдлаар 361 тохиолдол илэрчээ.Нийт батлагдсан 361 тохиолдол бүгд дотоодын халдвар бөгөөд Улаанбаатарт 319, аймаг орон нутагт 42 нь илэрсэн.
Орон нутагт Төв, Хөвсгөл, Дундговь, Увс, Өмнөговь, Архангай, Өвөрхангай,Хэнтий аймгуудад 1576 хүн эмчлэгдэж байгаагаас 7 хүн нэн хүнд байгаа гэж ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн хэллээ.
Вакцины 2 тунгаа хийлгэсэн хүмүүсийн бүрэн дархлаа 4 дүгээр сарын сүүлчээр тогтох бөгөөд тухайн үед нь хөл хорионы үед хэрхэн тухай журам гарах байх гэсэн юм.