Оюутолгойн талаарх УИХ-ын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Түр хороо байгууллаа

  • 0
  • 90
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

title=

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны өмнө хуралдаж, Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Түр хороог  Ц.Даваасүрэнгээр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, П.Анужин, Т.Аюурсайхан, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт, С.Ганбаатар, Г.Ганболд, Н.Ганибал, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, Б.Жаргалмаа, Ж.Мөнхбат, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам, С.Чинзориг, Б.Энхбаяр, Н.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар боллоо. 

 Ц.Даваасүрэн нарын нэр бүхий 22 гишүүн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг үндэслэн Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачлан боловсруулж өргөн мэдүүлээд байсан юм. 

Эх сурвалж: Eagle.mn


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх