Туркийн эрх баригч намын даргаар Эрдоган улиран сонгогдлоо

  • 0
  • 104
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

title=

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тус орны эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын тэргүүнээр дахин сонгогдсон тухай HaberTurk лхагва гарагт мэдээллээ.

Эрх баригч намын ээлжит 7-р их хурлын төлөөлөгчид хамтран зүтгэгч нартаа тэрбээр өөрийг нь сонгосонд талархлаа илэрхийлжээ. Мөн нам өөрийн чиг хандлагыг сахин ажиллаж байгааг онцолжээ.

Бид энэ үндэстний эзэн нь биш зарц нь харуулна. 84 сая иргэнээсээ хэнийг ч ялгаварлалгүйгээр, салган бутаргах үзлийн эсрэг бид зүтгэх болно” хэмээн Эрдоган хэллээ.

Хурлын илтгэлдээ тэрбээр  Орос, АНУ, Европын холбоо, Араб орнуудтай харилцаагаа хөгжүүлэхийн зэрэгцээ 2022 оны эхний хагаст шинэ Үндсэн хуулийн төслийг ард түмэндээ танилцуулна гэж амлажээ.

Эх сурвалж: Eagle.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх