Хятадад 3000 жилийн настай алтан баг олджээ

  • 0
  • 83
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Хятадад 3000 жилийн настай алтан баг олджээ

 

БНХАУ-ын Сычуань мужид археологичид 3000 жилийн настай алтан баг олжээ. 280 грамм жинтэй алтан баг 84 хувийн алтаар хийгджээ. Энэ нь шинээр илрүүлээд буй зургаан тахилын газраас олдсон 500 гаруй эд зүйлсийн нэг юм.

Эдгээр олдвор МЭӨ 316 оноос өмнө Сычуаний сав газар оршиж байсан эртний Шү улсын талаар илүү их мэдээлэл өгнө гэж эрдэмтэд найдаж байна.

Алтан багаас гадна археологичид хүрэл, алт, зааны яс, хаш болон ясаар хийсэн эд зүйл олжээ. Зургаан  тахилын газрын хувьд хамгийн том нь 19 кв. м хэмжээтэй гэнэ.

1920 оноос хойш эл газар Саншиньдүй гэх археологийн газраас нийт 50 мянга гаруй эртний эд зүйлс олдоод байна.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх