© Монгол Коммент Copyright
COVID-19-ийн халдвар Улаанбаатар хотоос долоон аймагт зөөвөрлөгдсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл өнгөрсөн нэг хоногт буюу гуравдугаар сарын 22-ны өдөр шинээр дөрвөн аймагт коронавирусийн халдварын тохиолдол батлагдлаа. Үүнд:
Булган аймгийн Могод суманд очоод, буцсан нэг иргэн коронавирусийн халдвартай нь батлагдав.
Дархан-Уул аймагт 3 иргэнээс халдвар илрэв. Эдгээр иргэн Өвөрхангай аймгийн "Сэмжид Хужирт" сувилалд эмчлүүлээд ирсэн байжээ.
Увс аймагт очсон нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Тус иргэн мөн "Сэмжид Хужирт" сувилалд амраад иржээ.
Өвөрхангай аймгийн "Сэмжид Хужирт" сувилалд эмчлүүлсэн 50 хүнээс шинжилгээ авахад 14 хүний хариу сул эерэг гараад байна.