Нийслэлийн АН-ын даргын сонгуульд Э.Бат-Үүл яллаа

  • 0
  • 91
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

АН-ын ҮБХ-ны гишүүний болон аймаг, нийслэл, дүүргийн намын даргын сонгууль 2021.03.17-нд цахимаар явж дууслаа. Энэхүү цахим сонгуульд нийтдээ 56985 гишүүн оролцож саналаа өгсөн байна.

Нийслэлийн АН-ын даргаар хотын дарга асан Э.Бат-Үүл сонгогдсон бол Хан-Уул дүүргийн АН-ын даргаар Б.Анхныбаяр, Багануур дүүргийн АН-ын даргаар Б.Сайнзаяа, Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргаар Д.Цогтбаатар, Чингэлтэй дүүргийн АН-ын даргаар Ж.Сугарсүрэн, Дархан-Уул аймгийн АН-ын даргаар Д.Жаргалсайхан, Сэлэнгэ аймгийн АН-ын даргаар Б.Идэрзориг нар тус тус сонгогдлоо.

АН-ын даргын цахим сонгуулийг дөрөвдүгээр сарын 25-нд мөн цахимаар явуулна. Нэр дэвшигчдийг гуравдугаар сарын 19-нд бүртгэж эхэлнэ.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх