Б.Мөнхцэлмэг ОФФШОР БҮСЭД ДАНСТАЙ НЭР БҮХИЙ 18 ХҮНИЙГ ШАЛГУУЛАХААР АТГ-Д өгсөн хариу өгөхгүй бол дараагийн шатандаа орохоо мэдэгдлээ

  • 0
  • 78
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Бид уучлахгүй хөдөлгөөний тэргүүн зохицуулагч Б.Мөнхцэлмэг мэдээлэл хийлээ.

Тодруулбал Б.Мөнхцэлмэг АТГ-д өгсөн Оффшор бүсэд данстай нэр бүхий хүмүүсийг шалгуулахаар өгсөн байна.

Б.Мөнхцэлмэг: Нийгэмд улс төрийн сонгууль ойртсон учир МАН, АН хоёрын сандал суудлаа булаацалдаж буй зодоон эхэлсэн байна. Дараагийн асуудал Монголын томоохон эрх мэдэлтнүүдын байр сууриа хамгаалсан зодоон болж байна. Энэ зодоон ахиад удаан үргэлжлэн зодолдоосой учир нь гэвэл Хуулийн байгууллага сүүлийн арав хорин жил ажлаад ил гаргаж чадаагүй мэдээллүүд сонгуулийн өмнө ил болдог. Одоо ингээд бодоход намайг хүүхэд байхад ярьдаг байсан Зориг агсны хэрэг шийдэгдэхгүй явсаар УИХ сонгууль дөхөх үед бичлэг гарч ирсэн одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ахин бичлэг мэдээллүүд гарч ирж байна. Энэ улс төрчдийн зодоон маргааны үр дүнд иргэдэд үнэн зөв мэдээлэл очиж байна. Түүнчлэн шүүгчдийн тухай баримт мэдээллүүд иргэдэд ил болж хүрээд байна. Энэ олон маргааны үндсэнд маш олон баримтууд ил болж байна дараа нь сонгууль дуусахад хэн ч энэ асуудлын араас явдаггүй. Тийм учраас "Бид уучлахгүй хөдөлгөөн” бид бүхэн энэ зодоонд ил гарч байгаа бүх баримт материалуудыг АТГ, хууль шүүхийн байгууллагад өгч байгаа учир нь гэвэл одоо яваад байгаа хэвлэлийн хурал, УИХ гишүүд сонгуулийн дараа бүгд алга болдог бол харин бид үлдэж энэ асуудлын араас явах болно.

2 сарын 25-ны өдөр "Бид уучлахгүй хөдөлгөөн” Авлигатай тэмцэх газарт Х.Баттулга Дэлгэрсайхан УИХ-ын гишүүн нэр бүхий төрийн өмчит компаний захирлууд 18 нийтийн албан тушаалтны оффшор бүсэд данс эзэмшиж байна гэсэн мэдээллүүдыг цахим орчноос хайж цуглуулан шалгуулахаар өгсөн байна. Харин хуулийн хугацаандаа 30 хоногийн дотор хариу өгөх ёстой боловч 22 хоног өнгөрсөн байхад АТГ газраас ямар ч тодорхой хариулт өгөөгүй байна.

Энэ бүх ил гарч байгаа мэдээллүүдыг иргэд бүхэн сонор сэрэмжтэй байж хуулийн байгууллагад шалгуулдаг байхыг Б.Мөнхцэлмэг уриаллаа.

Б.Мөнхцэлмэг: Х.Баттулга 10 оффшор данстай мэдээлэл нь ил болсон ба 24 сая долларын гүйлгээ нь ил болсон. Бид МАН, АН Х.Баттулга зэрэг хүмүүсийн ил болсон баримтуудыг шалгуулна гэдгээ харицлагатай хэлж байна. Одоо АТГ хариу өгөхөд долоо хоног үлдсэн хэрвээ өгөхгүй бол дараагийн арга хэмжээд орно” гэдгээ мэдэгдлээ.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх