Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв” болон Эвт гурван тулгуур” ТББ-т зөвлөх Н.Ундармаагийн хамт ажиллалаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвд хүүхдүүдэд зориулсан дэлхийн жишиг, стандарт нийцсэн өрөө бий болгож тохижуулах, тусгай хэрэгцээт иргэдийн нийгмийн харилцааны гүүр болсон Эвт гурван тулгуур” ТББ-ын ажлын байрыг нүүлгэн шилжүүлж, тус төвд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж үйл ажиллагааг нь цаашид дэмжин ажиллахаар боллоо.
Учир нь Эвт гурван тулгуур” ТББ нь дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байрны хоёр давхарт үйл ажиллагаа явуулдаг юм. Тус байгууллагад тусгай хэрэгцээт иргэд нийгмийн харилцаанд саадгүй оролцох, сурч боловсрох, хөдөлмөр эрхлэхэд зуучлуулах, сургалтад хамрагдахаар зорьж, ирдэг.
Тиймээс тусгай хэрэгцээт иргэдийн нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх, тэдэнд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр хөдөлгөөнд оролцох орц, гарц, мэдээллийн тэгш хүртээмжийг сайжруулах зэрэг ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна.