© Монгол Коммент Copyright
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх үеэрээ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой байгаагаа албан бусаар илэрхийллээ. Тэрбээр МАН, МАХН гэх хоёр том намын нэгдэлд ямар байр суурьтай байгаа талаараа илэрхийлэх үеэр "Байр сууриа тодорхой илэрхийлсэн. Би намынхаа гишүүд, дарга нарт хүндэтгэлтэй ханддаг.
Нэг ч сөрөг үг хэлээгүй. Харин Сү.Батболдод хага базуулчихсан МАН мөрөөрөө явж байгаа улс төрийн хүчнийг битгий уруу татаачээ. Би өнөөдөр намтай, намгүй ажиллаж чадна. Хоёр нам нэгдсэн тохиолдолд 2024 он хүртлээ сонгогчдоо төлөөлж ажиллана. Ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд "Та бидний эвсэл"-ээс хэн нэр дэвшихийг хурлаараа шийдвэрлэнэ. Тэр үеэр С.Ганбаатарыг дэвшүүлж өгөөч гэсэн хүсэлтээ тавьж өгч туслаарай. Би Монгол Улсын Ерөнхийлөгч нэг л өдөр болно, санаа зоволтгүй та нар.
Өнгөрсөн долоо хоногт Н.Энхбаяр даргын хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан асуулт асууж байх шиг байна. Тэгж ярих юм бол би хэзээ ч хов хөөдөггүй, хэзээ ч хөөхгүй" гэлээ.