ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Тусгаар тогтнолын ордонд 66 хүнээс COVID-19 халдвар илэрлээ гэх мэдээлэл зарим мэдээллийн сайт болон цахим сүлжээгээр цацагдаад байсан. Тэгвэл албан ёсны эх сурвалж ЭМЯ ээлжит мэдээллээрээ энэхүү мэдээллийг үгүйсгэж, ташаа мэдээлэл гэдгийг мэдэгдлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр ээлжит мэдээллийнхээ үеэр хэлэхдээ "Өчигдөр Тусгаар тогтнолын байрнаас 60 гаруй тохиолдол батлагдсан тухай мэдээлэл цахим орчинд тарсан. Энэ бол ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлье. Яг Тусгаар тогтнолын ордонд халдвар бүртгэгдээгүй бөгөөд халдвартай хүнтэй хавьтал болсон хүн түүгээр ороод гарсан тул Тусгаар тогтнолын ордныг тусгаарлаж, халдваргүйжүүлэлт хийсэн" хэмээв.