“Тавантолгой түлш” компанийн 1500 ажилтан дархлаажуулалтад хамрагдлаа

  • 0
  • 70
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу нийт иргэдийг вакцинд хамруулах ажил өнөөдөр /2021.03.09/ эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд "Таван толгой түлш” ХХК-ийн 1500 ажилтанг  коронавирусийн дархлаажуулалтын вакцинд хамруулж эхлээд байна.

Иргэдийг дархлаажуулалтад хамруулахын өмнө  биеийн халууныг үзэн хэвийн бол эмчийн үзлэгт оруулсны дараа вакцинд хамруулах юм. Мөн вакцинд хамрагдсан  иргэний  биед  хариу урвал илэрсэн тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх  зориулалтын өрөөг бэлтгэсэн байна.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх