КОВИД 19 I Италид вакцинд тэсвэртэй шинэ омог илэрчээ

  • 0
  • 106
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Италийн Брешиа хотод коронавирусний шинэ омог илэрчээ. Уг шинэ төрөл нь одоогоор гараад байгаа вакцинуудад тэсвэртэй байх магадлалтай гэж Италийн Вирус судлаачдын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Арнальдо Карузо мэдэгдсэн байна.

Тэрбээр "Бид Италид анх удаагаа коронавирусний эсрэг вакцинд тэсвэртэй байж болох мутацид орсон коронавирусний шинэ омгийг илрүүллээ” хэмээн "ANSA”-д ярьжээ.

Италийн энэхүү шинэ омгийг Нигерийн вирус гэж нэрлэсэн байна.

Европын комиссын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн комиссар Стелла Кириакидес "Европын Холбооны бүх оронд коронавирусний илүү хурдан тархдаг шинэ омгууд бүртгэгдсэн” гэж мэдэгджээ.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх