Монгол Улс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт өчигдөр (2021.02.23)-өөс шилжсэн билээ. Энэ хүрээнд Засгийн газраас 100 гаруй мянган аж ахуйн нэгж (ААН)-ийн 95 хувийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, уралдаан тэмцээн, 40-100 хүнтэй буюу олныг хамарсан аялал зугаалга, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, диско баар, цахим тоглоом болон хүүхдийн тоглоомын газраас бусад ААН-үүд үйл ажиллагаагаа явуулж эхлэх юм.
Өчигдөр цагдаагийн байгууллагад зөрчил 1359, гэмт хэргийн шинжтэй 69, хулгайлах 17, гэр бүлийн хүчирхийллийн 129 буюу нийт 1534 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 62 хүн согтуугаар машин жолоодож, 114 хүн олон нийтийн газар танхайрч, 211 хүн эрүүлжүүлэгдсэн бол хүний биед халдсан гэмт хэрэг 56 бүртгэгдсэн байна. Хөл хорио сулрахын өмнөх өдөр буюу хоёрдугаар сарын 22-ны өдөр цагдаагийн байгууллагад 984 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс согтуугаар машин жолоодсон 45, эрүүлжүүлсэн 181, олон нийтийн газар танхайрсан 60, гэр бүлийн хүчирхийллийн 110, хулгайлах 10 дуудлага тус тус бүртгэгджээ.