Өвөрхангай аймагт хүн шатаж нас барсан хэрэг гарчээ

  • 0
  • 114
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн Үерийн жалга” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 4 км-т/ хүн шатаж нас барсан хэрэг гарчээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу 2020.02.23-ны өдрийн 09:58 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 5 алба хаагч 1 автомашинтай 4 км замыг туулан 10:02 цагт очиход тус сумын харьяат иргэн Г /50 настай, эрэгтэй/ шатаж нас барсан байжээ. Шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх