ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Улсын хэмжээнд 02 дугаар сарын 11-23 буюу хол хорионы 13 хоногийн хугацаанд нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 37 суманд нийт 86 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.
Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослын дуудлага 10-аар буурчээ.
Тохиолдсон аюулт, үзэгдлийн 2 нь биологийн гаралтай, 61 нь гал түймэр, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 8 нь геологийн гаралтай, 1 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 9 иргэн нас барсан бол гэмтсэн бэртсэн нийт 522 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.