Кайрат Сатыбалдыулы нь Казахстаны ерөнхийлөгч асан Нурсалтан Назарбаевын дүүгийн хүү юм байна. Түүнийг Skyline Investment Company S.A оффшор компаний цорын ганц эзэмшигч нь гэжээ. Уг компани нь "Казахтелеком” харилцаа холбооны компаний 24%-иас илүүг эзэмшдэг гэдэг нь Люксембургийн бүртгэлийн бичиг баримтнаас гарч ирсэн байна. Эзэмшигчийн нэр, овог, төрсөн он сар нь Назарбаевын үеэлтэй яг таарч байгаа юм.
"Казахтелеком” нь Казахстаны харилцаа холбооны зах зээлд томоохон монопол компани ба эзэмшигч дунд нь Люксембургийн компани байдаг гэж яригдаж байсан ч, ашиг хүртэгч нь одоог хүртэл тодорхойгүй байсан юм. Люксембург өөрийнх нь улсад бүртгэлтэй Европын компаниудын жагсаалтыг ил гаргаснаар Кайрат Сатыбалдыулын тухай мэдээлэл ил болжээ.
Люксембург олон жил оффшор компанийн бүртгэлийг нууж байсан юм. Гэвч гурван жилийн өмнөөс Европын холбоо мөнгө угаахын эсрэг тэмцэлийн хүрээнд тухайн улсыг мэдээллээ ил болгохыг шаарджээ.
Оффшор компанийн хөрөнгийн мэдээлэл, орлого, алдагдлыг Казахстаны үндэсний мөнгө тенгээгээр тэмдэглэжээ. 2008 оны санхүүгийн мэдээллээр Skyline Investment Company S.A компанийн нийт хөрөнгө 87 тэрбум тенге (тухайн цаг үеийн ханшаар бол энэ нь 266 сая ам доллар), алдагдал нь 21 сая тенге байна.
Казахстаны томоохон бизнесмен Александр Клебанов компанийн үнэт цаасыг дамжуулснаар "Казахтелеком” компанийн 25% Люксембургийн компанийн мэдэлд 2018 онд оржээ. Засгийн газрын тэргүүн Бакытжан Сагинтаев байх үед гэрээг хийхийг зөвшөөрчээ. Гэрээний нөхцөл тодорхойгүй байна.
Сатыбалдыулы өмнө0 нь Skyline Investment Company S.A компанийн талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Уг компани нь Люксембургт хувийн байшингийн хаягаар бүртгэгдсэн байна. Урьд нь өөр гудамжинд хаягтай байсан бол одоо бичиг баримтаас харахад олон давхар орон сууцны хаягтай байна.
Цэвэр орлогын 5% нь Люксембургийн төрийн санд ордог байна. Казахстаны албан ёсны байгууллагын мэдээллийн санд оффшор компанийн талаарх мэдээлэл алга байна.
Нээлттэй мэдээллээр бол Сатыбалдыулы өмнө нь харилцааны холбооны томоохон компанийн хувьцаа эзэмшдэг байжээ. Тэрээр 2016 онд өөрийн Alatau Capital Invest компаниар дамжуулан "Казахтелеком”-ын 4% хувьцааг авсан байна. Уг компани нь 2019 онд 172 мянган тенге, 2020 онд 11 тенгений татвар төлжээ.
Санхүүгийн тооцооллоор, "Казахтелеком” нь 2019 оны цэвэр орлого нь 60 тэрбум тенге буюу ойролцоо 170 сая амдоллар юм. Хувьцааны 51% нь үндэсний "Самрук-Казына” фондод, 24,46% нь Люксембургийн компанид, 9,58% нь BNY Mellon компани, 14,96% нь цөөнхийн хувьцаа эзэмшигчид эзэмшдэг юм байна.
Казахстаны Форбс Сатыбалдыулын хөрөнгийг 163 сая ам доллар гэж үнэлжээ. Тэрээр нөлөө бүхий бизнесмены жагсаалтад ордог. 2015-2018 оны үед Казахстаны томоохон банк болох Каспид хувьцаа эзэмшдэг байжээ.
Урьд нь Сатыбалдыулы нь төрийн алба хашдаг, хотын даргын орлогч, үндэсний компанид (Казахойл, Казахстан темир жолы) удирдах албан тушаал хашиж байжээ. 2010-2015 онд авга ах Нурсултан Назарбаевын "Нур Отан” намд ажиллаж байсан.
Эх сурвалж: www.azattyq.org