Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу чиглэсэн зорчих хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс нээхээр УОК-оос төлөвлөж байна. Нийслэлд зохион байгуулж буй Нэг хаалга-Нэг шинжилгээ” зорилтот арга хэмжээ 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр дуусч, дүүргүүд дэх халдварын голомт тодорхой болно.
Мөн батлагдсан тохиолдлуудын хавьтлыг олж тогтоон тусгаарлан тандах ажлууд хийх юм. Иймд халдварын голомттой нийслэлээс ногоон бүсийн аймаг, орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээхийг түр хойшлуулахаар шийдвэрлээд байна.
Харин орон нутгаас Улаанбаатар руу ирэх иргэд аймгийнхаа онцгой комиссоос зөвшөөрөл авч, зөвшөөрсөн тохиолдол ПСР шинжилгээ өгөөд Улаанбаатар руу нэвтрэх боломжтой гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээлэв.