Финланд дунд сургуулийн сурагчид ангидаа хичээлээ хийж байгаа нь.

  • 0
  • 72
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 
5 сая хүн амтай Финланд улс нь дэлхийд боловсролын чансаагаар №1 орж Япон, Солонгосыг хол хаяжээ. Хувийн сургууль гэж байхгүй, бүх сургууль улсын мэдэлд үнэ төлбөргүй, гэрийн даалгавар өгдөггүй, байнга шалгалт авдаггүй, дүнгээр хүүхдийг дарамтлахгүй өрсөлдүүлэхгүй эрх чөлөөг олгосноор хамгийн шилдэг боловсролын системтэй орон болжээ. Финланд улс нь ганцаараа 21 зууны боловсрол олгож байгаа бол бусад улс орнууд 20 зууны боловсролын системээсээ салаагүй зууралдсаар байна.
6 настай хүүхдэд үсэг зааж, даалгавараар дарамталж, дүнгээр уралдуулж, багш, сургуульд дургүй болгодог улс манайхаас өөр байхгүй. Манай боловсрол сайхан нэр, уриа үгнээс цаашгүй, кембриж, цөм, шавь төвтэй гээд л сайхан сайхан нэрнээс цаашгүй. Зүгээр л хэлбэр. 12 жилтэй болсон гэж байгаа боловч 6 настай хүүхдүүдийнх нь хөтөлбөр аль дээр үеийн 8 настны хөтөлбөртэй л адилхан. Орчин үеийн монгол хүүхдүүддээ тохирсон өөрсдийн гэсэн боловсролын хөтөлбөр, агуулгатай болох шаардлагатай. Тэгэхийн тулд бүх хүүхэд судлаач, эрдэмтэд, шилдэг багш ширээ тойрч суугаад ажиллах хэрэгтэй. Тэрнээс биш одооных шиг ШАХААНЫ СУРАХ БИЧГЭЭР ХОЛ ЯВАХГҮЙ!!!
6 настай хүүхдүүд зүгээр л тоглох ёстой. Нэг нэгэндээ тусалж, хамтдаа бүтээж, үсэг, тоогоор тоглож танин мэдэх ёстой. Үлгэр уншиж, үлгэрээ ярьж, хорвоог танин мэдэж, айл гэр бүл болж тоглон эцэг, эх, мэндлэх хүндлэх ёсд суралцаж, ёс суртахууны боловсрол олох ёстой. Музейгээр аялах ёстой. Аав, ээж, өвөг дээдсийнхээ тухай ярилцаж, өөрийгөө хэн бэ гэдгээ таньж мэдэх ёстой. Сайн, муу үйлдлийг ялгаж сурах ёстой. Хүн болох ёстой. Хамгийн гол нь СУРАХ ГЭЖ ЮУ ВЭ, СУРАХ ЯМАР САЙХАН болохыг нь эхлээд ойлгуулдаг. Ингээд ойлгосон хүүхэд цаашдаа ӨӨРӨӨ БҮХНИЙГ СУРДАГ.
Ядаж өдөржин нуруу нуруугаа харж суух биш зарим хичээл ширээнүүдээ холдуулаад өөд өөдөөсөө харж сууж ярилцах ёстой. Ингэж байж хүнтэй харилцаж сурна, нэгнийгээ хүндэтгэж сурна. Хамтдаа хөдөлмөрлөж бүтээж сурна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх