"Ард Кредит”, “Ард Даатгал” ногдол ашиг тараахаар боллоо

  • 0
  • 93
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй Ард Кредит ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн энэ оны 2дугаар сарын 11-ний тогтоолоор нийт 1.0 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг болгон тараахаар болжээ.

Тодруулбал, тус компани2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгасан цэвэр ашгийн дүнгийн 49.79хувь буюу нэгж хувьцаанд 3.57 төгрөгийг ногдол ашиг болгон тараахаар болжээ.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөр тооцох бөгөөд мөн оны 6 дугаар сарын 30-ны дотор ҮЦТХТ ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй Ард Даатгал” ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 40.00 төгрөг буюу  нийт мөн 1.0 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон тараахаар боллоо.

 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг энэ оны 3д угаар сарын 31-нээр тооцож, 2021 оны 7 дугаар сарын 30-ны дотор ҮЦТХТ ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх