ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Нэг хаалга-Нэг шинжилгээ-ний хүрээнд өнөөдөр СХД-ийн 24 261 өрхөөс шинжилгээ авахаар төлөвлөжээ. Энэхүү шинжилгээг хийхээр суурин 18 цэг, явуулын 50 баг ажиллаж байгаа аж. ЗГОНХХ-ийн дарга,УОК-ынхэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг тус дүүргийн иргэд аль цэгт очиж шинжилгээ өгөх ёстой талаарх хуваарийг танилцуулав.
Тэрбээр, Хөл хорио тогтоосноос хойших өнгөрсөн тав хоногийн хугацаанд Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлыг зохион байгуулахад иргэдийн дундаас 26 тохиолдол илэрсэн. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд л гэхэд өрхүүдээс авсан шинжилгээнээс есөн тохиолдол шинээр илрээд байна” гэв.