Автомашины азын дугаарыг дуудлага худалдаанд оруулж, олсон орлогыг сайн үйлсэд зарцуулах саналыг ШӨХТГ-аас холбогдох газруудад тавьснаар хэрэгжихээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Энэ дагуу дуудлага худалдаа 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр буюу өнөөдрөөс дуудлага худалдааг зохион байгуулж эхэллээ. Дуудлага худалдаа 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Тодруулбал, 0001 УАР, 0011 УАР, 0041 УАР, 0071 УАР, 0101 УАР, 4141 УАР гэх мэт тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн азын дугааруудыг өнөөдөр /2021.02.15/-өөс эхлэх нээлттэй цахим дуудлага худалдаанд оруулж байна.
Дуудлага худалдаанд оролцогчид барьцаа болгож 50 мянган төгрөгөө нэр бүхий дансанд байршуулж оролцох юм байна.
Өнөөдрийн цахим дуудлага худалдаагаар нийт 409 хүн оролцож, азын дугаарын үнэ 350 сая төгрөг хүрчихсэн байна. Иргэд өөрсдөө сонирхож үнэ хэлж байгаа аж. Дуудлага худалдааг 0 төгрөгөөс эхлүүлсэн бөгөөд харин иргэд 50, 100, 300, 500 мянга болон 1000000 төгрөг гэсэн сонголттой.
Харин тус дуудлага худалдаанд үеэр автомашины
- 0001 УАР дугаар -375 сая төгрөг
- 0101 УАР дугаар -64 сая төгрөг
- 0011 УАР дугаар 70 сая төгрөгт хүрч зарагдсан байна. Эдгээр азын дугаарын дуудлага худалдаанд 69-175 хүн оролцож,үнэ хаялцсан аж.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.auction.transdep.mn вэб сайтаас авах боломжтой аж.