Үхэр жилийн МӨР ГАРГАХ зурхай

  • 0
  • 78
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Үхэр жилийн МӨР ГАРГАХ зурхай

ГАЛ СУУДАЛ: "Ум базар пад дагийни хум мама бизъя суха” тарнийг 7-21 удаа уншаад зүүн урд /цог, хийморь/ зүгт зүгээ гаргаад, зүүн хойд зүгт гал гарган хаяж цас, усаар унтраагаад урд / буян, хишиг/ зүгээс гэртээ ирнэ. Сундуй, Цэнд уншуул.

ШОРОО СУУДАЛ: "Ум мама, бадма дагийнй хум мама бизъя суха” тарнийг 7-21 удаа уншаад баруун хойд /эмийн/зүгт зүгээ гаргаад, чулуу, шороо, шавар, зүүн урд зүгт хаяж, нар зөв баруун урд / буян, хишиг/ зүгээс гэртээ ирнэ.Саейнинбо уншуул.Сац 1000 дэлс.Газар усаа тахь.

ТӨМӨР СУУДАЛ: "Ум радна дагийнй хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад баруун урд /цог, хийморь/ зүгт зүгээ гаргаад, төмөр эдлэлийн зүйлд хүрч, тарнийн галд урьж, хойд урд зүг рүү, баруун / буян, хишиг/ зүгээс гэртээ ирнэ.Сундуй, Жадамба, Дашзэвэг, Дүгэр уншуул.

ОГТОРГУЙ СУУДАЛ: "Ум пагма, дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад зүүн хойд /цог, хийморь/ зүгт зүгээ гаргаад салхи,шуурга, шороо, чулуунаас үл гэмтээнэ гээд цаас урж, зүүн зүгт хаяж, баруунд хойд /буян хишиг/ зүгээс гэртээ ирнэ. Сундуй,Алтангэрэл, Намхайнинбо, 13 сан уншуул.

УС СУУДАЛ: "Ум гарма дагийнй хум, мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад баруун хойд /цог хийморь/зүгт зүгээ гаргаад шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж цаас хийсгэн шороо хөдөлгөөд, зүүн хойд /буян, хишиг/ зүгээс гэртээ ирнэ. Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөнийн сан уншуул. Шүтдэг газар орноо тахь.

МОД СУУДАЛ: "Ум базар, дагийнй хум мама,бизьяа суха” тарнийг 7-21 удаа уншиж, урд /цог хийморь/ зүгт зүгээ гаргаад модон эдлэл, үртэс, шүдэнз хугалан баруун урд, хойд зүгт хаяж зүүн /буян хишиг/зүгээс гэртээ ирнэ. Энэ жил огторгуйн хар нохойн ам цог хийморийн зүгт гарч буй тул эмийн зүгт гар.Нит, Ариун сан уншуул. Усан балин өргө.

ХИЙ СУУДАЛ: "Ум базар, дагийнй хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад урд /цог хийморь/зүгт зүгээ гаргаад, цаас хийсгэн баруун хойд зүгт хаяж, нар зөв тойрон зүүн урд /буян хишиг/зүгээс гэртээ ирнэ. Сундуй, Цагаан шүхэрт уншуул.



Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх