ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Дэлхийн допингийн эсрэг холбоо, CAS спортын арбитрын шүүхээс ОХУ-д дэлхийн аварга зэрэг том тэмцээнийг 2022 оны арванхоёрдугаар сар хүртэл явуулахыг хориглосон.
Энэ шийдвэрийн дагуу ДБНХ-ноос хуваарьтаа өөрчлөлт оруулжээ. Допингийн хэрэгт орсон ОХУ 2022 оны чөлөөт бөхийн ДАШТ-ийг зохион байгуулах ёстой байсан ч хураалгалаа.
Гэхдээ тэд 2023 оны чөлөөт бөх, сонгомол барилдааны ДАШТ-ийг хүлээн авах болсон байна. Энэ тэмцээн Парис-2024” олимпын наадмын эрх олгох чухал тэмцээн тул ОХУ сохорсон биш завшив гэгч нь боллоо.
Харин 2022 оны дэлхийн аваргыг Серби улс зохион байгуулах болсон байна.