Гуравдугаар сарын 1-ээс цэцэрлэг ажиллуулах эсэхээр эцэг, эхчүүдээс судалгаа авч байна

  • 0
  • 77
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 1-ны өдөр /2021.02.01/ дуусч, хичээл цахимаар эхэлсэн. 

Цахим хичээл энэ сарын 26-ны өдөр дуусч гуравдугаар сарын 01-ээс танхимд үргэлжлэх юм. 

Танхимд хичээл эхлэхтэй холбоотойгоор эцэг, эхчүүдээс санал, асуулга авч эхэлжээ. Тодруулбал, Хичээл танхимд явуулахыг дэмжиж байна уу гэдэг агуулгатай санал, асуулгыг нийслэлийн сургуулийн сурагчдын эцэг, эхчүүдээс авч байгаа юм. 

Тэгвэл сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн сургалтыг ч мөн танхимд эхлүүлэх саналаар эцэг, эхчүүдээс судалгаа авч байна. Одоогоор хувийн цэцэрлэгүүдээс тус судалгааг эцэг, эхчүүдийн дунд зохион байгуулж эхэлжээ. Тэгэхээр ирэх сарын 01-ээс цэцэрлэгийн хичээл ч мөн танхимд эхэлж магадгүй байна. 


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх