Талийгаач өчигдөр 11 цагийн орчимд гэрээсээ гарчээ. Гарахдаа Хүүгийнхээ төрсөн өдөрт бэлдье гэж гэрийнхэндээ хэлээд гарсан байна. Тэрээр эхнэр, хүүгээсээ тусдаа амьдардаг байсан бөгөөд удахгүй 13 нас хүрэх хүүгээ хөл хорио эхлэхээс өмнө гэртээ авчирч, хэд хоног хамт байх талаараа ярьж, гэртээ шинэ хулдаас авахаар мөнгөө цуглуулаад байжээ.
Цуглуулсан нийт 45 мянган төгрөгөө дүүдээ өгч, Нарантуул зах руу хулдаас захьсан байна. Тиймээс дүү нь өчигдөр ахынхаа захьсан хулдаас, цагаан сараар хэрэглэх ойр зуурын зүйлсээ бэлдэхээр зах руу явсан байжээ. Талийгаач зургаан хүүхэдтэй айлын хоёр дахь байв.
11.00 цагийн орчимд гэрээсээ гарсан тэрээр 12 цаг 30 минутын орчимд өөрийн найз руугаа залгаж, Таксины жолоочийн утсаар ярьж байна. Талбай орж, зулын гол болно гэж хэлжээ. Хариуд нь найз нь Тоглохоо боль, хаана байгаа юм бэ гэхэд утсаа тасалсан байна
Ингээд цаг гаруйн дараа найз нь таксины жолоочийн утас руу залгаж асуухад 17-р сургуулийн буудал орчимд буугаад үлдсэн гэж хэлжээ. Цагдаагийн алба хаагчид тухайн таксины жолоочийг өчигдөр үдээс хойш олж тогтоон, мэдүүлэг авсан байна.
Талийгаачийн ар гэрийнхэн болсон учир явдлын талаар анх цагдаагийн алба хаагчдаас мэдээлэл авсан ба Манай Э биш байх. Тийм зүйл хийх хүүхэд биш. Хүүгээ хөл хорионоос урьтаж гэртээ авчирна.Цаашид орон гэрээ тохижуулна. Эмээлт орчимд мах шулах ажилд орно гэж ярьж байсан. Амьдралын зорилго, тэмүүлэлтэй байсан гэгчлэн итгэж ядаж сууна.
Эх сурвалж: Tsahiur.mn