САР ШИНИЙН ӨДРҮҮДЭД ЗОЛГОЛТ ХИЙВЭЛ 500 МЯНГААР ТОРГОНО

  • 0
  • 76
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Манай улс сар шинийн өдрүүдэд буюу 2021 оны 02-р сарын 11-нээс 02-р сарын 23-ны өдрүүдэд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтооно.

Өнгөрсөн оны 11-р сард гамшгаас хамгаалах, бүх нийтийн бэлэн байдалд шилжиж байсан бол энэ удаагийн хөл хорио гурав дахь удаагаа болж байна.

Харин энэ хугацаанд Засгийн газар, ЭМЯ, УОК-оос "Нэг хаалга, нэг шинжилгээ" арга хэмжээг зохион байгуулж, бүх өрхийг коронавирусийн шинжилгээнд хамруулна.

Хөл хорионы үед нийслэлийн иргэдийн хөл хөдөлгөөнийг 90 орчим хувиар бууруулж, өвчний тархалтыг хумьж, голомтыг цөөлнө. Энэ үед иргэд огт гэрээсээ гарахгүй, өөрт хамгийн ойр хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж, зөвхөн эмнэлэг, эмийн сан орох, хүнсээ цуглуулах, түлш, ус авах, оршуулгын үйл ажиллагаанд оролцох боломжтой.  

Харин гэмтэл, мэс засал, хавдар, диалазийн эмчилгээнд ордог өвчтөнүүд шаардагдах бичиг баримтыг үзүүлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авна.

Бид сар шинийн өдрүүдэд золголт хийхээр гэрээсээ гарсан тохиолдолд тухайн иргэнийг торгох юм уу хариуцлагын ямар нэг арга хэмжээ авах үгүй талаар Нийслэлийн хэвлэл мэдээллийн ажилтан М.Батбаатараас тодруулахад: "Иргэд аав, ээж, ах, дүү, хамаатан садныдаа очиж золговол Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна. Тодруулбал, иргэнийг 500.000, ААН, байгууллагыг таван сая хүртэлх төгрөгөөр торгоно гэсэн үг. Хөл хорио тогтоосон үед иргэд ухамсартай хандаж, хатуу хөл хорионы дүрэм журмыг мөрдөж, гэртээ байхыг санууллаа.

Тиймээс иргэд айл хэсэж, золгоно гэсэн асуудал байхгүй бөгөөд хөл хорионы үеэр цагдаагийн байгууллага нийслэлийг хяналтдаа авч, хязгаарлалтыг тогтоож, иргэдэд гэрээсээ огт гарахгүй байх шаардлага тавин ажиллана. 

mass.mn


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх