Танзанид үл мэдэгдэх өвчний улмаас 15 хүн нас баржээ

  • 0
  • 99
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Танзанид үл мэдэгдэх халдварын улмаас 15 хүн нас барж, 50 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яамны эх сурвалжтайгаар Anadolu агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, өвчтөнүүдэд дотор муухайрах, цусаар бөөлжих шинж тэмдгүүд ажиглагдаж байгаа гэнэ. 

 

Одоогоор энэ өвчин өргөн тархаагүй, захиргааны нэг тойрогт л дэгдэлт гарсан. Энэ бүс нутагт хожимдож эмнэлэгт хандсан хүмүүс цусаар бөөлжиж, нас барсан хэмээн Чунья тойргийн эмч Фелиста Кисанду өгүүлжээ. Урьдчилсан шинжилгээгээр голчлон эрчүүдээс бүрдэх өвчтөнүүд ходоодны шарх, элэгний өвчлөлтэй байсан нь тогтоогдсон байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Танзанийн Эрүүл мэндийн сайд өвчин дэгдсэн бүс нутаг руу шинжээчдийн баг илгээжээ. Өмнө нь, 2018 онд тус бүс нутагт энэ удаагийн өвчлөлтэй адил тохиолдлууд бүртгэгдэж байсан бөгөөд тухайн үед хэд хэдэн хүн өндөр халуурч, ходоод хямран, цусаар бөөлжиж байсан гэнэ.



Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх